Бидний тухай

Монгол Улсад “Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн хөгжүүлэх” тойм зургийг ЗХУ -ын “ГИПРОГОР” институттэй хамтран боловсруулж 1950-иад оны эхээр хэрэгжүүлж эхэлснээр барилга, замын ажилд кран төхөөрөмж ашиглагдаж эхэлсэн.1946 онд БНМАУ болон ЗХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхэлсэн. Төмөр замын бүтээн байгуулалтанд анхны кран ЗСБНХУ үйлдвэрлэгдсэн механик КС3562 кран, БНАГУ-ын Лайпцигийн HESKA үйлдвэрийн Eisenbahndrehkran EDK 25, 50 төмөр замын кран байв.

Ийнхүү БНМАУ-ын бүтээн байгуулалт, сэргээн босголтын үйл явцад Барилгын машин механизмын бааз, Байшин Үйлдвэрлэх Комбинат зэрэг кран ашиглагч үйлдвэр, байгууллагууд олноор бий болж УБТЗ нь 100 гаруй хамгийн олон крантай байгууллага болж хөгжсөн байдаг.

Өргөх машин ХХК-нийг үүсгэн байгуулагч Ж.Түвшин нь зүтгүүрийн инженерээр 1963 онд Москва хотын Төмөр замын дээд сургуулийг төгсөж ирэн УБТЗ Вагон депо, Төмөр замын сэргээн босголтын ангид ажлын гараагаа эхлсэн. Улмаар 30 гаруй жил ажиллахдаа УБТЗ удирдах газар өргөх механизм, уурын зуух хариуцсан уул техникийн байцаагч, ерөнхий инженерээр үр бүтээлтэй ажилласан байна.

1993 онд “Мэргэжил” ХЭАА нэртэйгээр өргөх машин, механизмын машинч, оосорлогч дохиочин, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, угсралтын ажилчдыг бэлтгэх курсээр үйл ажиллагаагаа эхэлсэн анхны мэргэжлийн байгууллага юм. 2004 оноос Өргөх машин ХХК болж өргөжин мэргэжлийн ажилчдад зориулж “Өргөх краны цахилгаан тоноглол” “Вандан, гүүрэн краны механик тоноглол”, “Ачаа оосорлох хэрэгсэл ба аргууд”, “Авто кран, түүний засвар үйлчилгээ”, “Краны цахилгаан аппарат схем” зэрэг 20 гаруй төрлийн мэргэжлийн ном, тохимол боловсруулж, 30 гаруй Вандан гүүрэн кран угсарч ашиглалтанд өгсөн түүхтэй. Тус компани нь төв, орон нутгийн хэмжээнд барилга, зам, эрчим хүч, уул уурхайн салбарт дахь 100 гаруй кран ашиглагч байгууллагуудад Монгол Улсын болон олон улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартуудын таниулахад ач холбогдол өгч, мэргэжлийн чиг үүргийн дагуу хамтарч ажиллан улс орныхоо бүтээн байгуулалтын үйл явцад гар нийлүүлэн оролцож байгаадаа баяртай байдаг.

ӨРГӨХ МЕХАНИЗМЫН ТҮҮХ

Олон мянган жилийн гүн тэртээгээс хүмүүс элдэв төрлийн багаж хэрэгслэлийг сэдсэн түүхтэй. Энэ нь хөгжлийн тийм буурай шатанд ч хөдөлмөрийн багаж, зэвсэгтэй байх амьдралын шаардлагатай тулгарч байсны гэрч мөн. Нэг байрнаас нөгөө байранд шилжиж, нүүх, орон сууц барих, арилжаа худалдаа хийх, газар тариалан, барилгын болон далайн тээвэр хөгжүүлэх тусам нарийн түвэгтэй асуудалд тулгарч, ачих буулгах тээвэрлэх ажилд олон хүний биеийн хүч хүрэлцээгүй тохиолдолд олонтой учрах болсноор түүнийг давах аргыг сүвэгчлэх болжээ. Ингэж янз бүрийн арга ухаанд ухамсартай болон ухамсаргүй хэлбэрээр шамдан суралцах болж, хөдөлмөр хөнгөвчлөх, багаж, хэрэгслэлүүдийг бүтээж эхэлсний зонхилох хэсэг нь өргөх, тээвэрлэх өнхрүүлэх, гулгуулах зориулалтын багаж хэрэгслүүд байв.

Манай он тооллоос өмнө Хятад, Итали зэрэг оронд эргүүлэг, полиспаст мэтийн хэрэгслэлийг гараар юм уу адгуусны хүчээр ажиллуулж байсан түүхтэй.

Монголчууд түлээ, мод бэлтгэх, ачихдаа налуу хавтгай хөшүүргийг маш эрт үеэс хэрэглэж, заншсан түүхтэй билээ. Энэхүү багаж, хэрэгслүүдийг ашиглах явдал улам дэлгэрсээр, эргүүлгийн тусламжтай ачаа өргөх анхны модон өргүүрийг Итали улсад хийжээ.

Манай он тооллын өмнөх анхдугар зууны үед эртний Ромд хийсэн модон өргүүр бол 12м өндөрт ачаа гаргадаг байжээ. Бас орчин үеийн лифтний ураг төрөл мөн энд хийгдсэн гэдэг. Манай тооллын өмнөх 2012 онд алдарт эрдэмтэн Архимедийн нээсэн хөшүүргийн хууль бол ачаа өргөх машины түүхэнд онол, практикийн нэн чухал үндэслэл болж, өргөх тээвэрлэх машиныг хөгжүүлэхэд үлэмжийн түлхэц болсон гэж үзэхэд болно. Эртний үеийн хүмүүс модон онгоцыг зэс хуудсаар бүрээд дотор нь зэсэн бөмбөлгүүд хийж, түүнийхээ дээгүүр хүнд юмыг өнхрүүлэн шилжүүлдэг байжээ.

Өргөх тээвэрлэх төхөөрөмжийн талаар М.В Ломоносов, Л.Эйлор, Д.Бернули нар өөрсдийн зохиолд онолын үндэслэлийг гаргаж бичсэн байдаг. Өнгөрсөн зууны 70-аад оны үеэс И.А Вышнеградский М.Н Петров нарын ачих, буулгах, өргөх тээвэрлэх машины тухай номнууд гарчээ. Эдгээр ном нь өргөн тээвэрлэх машины онолыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан нь мэдээж юм. XVII, XVIII зууны үед үйлдвэр эрчимтэй хөгжих болсонтой уялдаж, өргөх зүйлийн жин мөн л өссөөр байв. Энэ үеэс эхэлж, хүн хөдөлмөрийн багаж, хөдөлмөрийн зүйлтэй шууд харьцаж боловсруулдагаа багасган ажлын машин зохион бүтээж ажиллуулах боллоо. Ийм замаар хүний хүчийг механик, ус, салхи, цахилгаан энергээр оруулж эхэлсэн түүхтэй.